АНУ-ын xүн ам иxээр оршин суудаг Калифорни, Теxас мужуудад Палестины тусгаар тогтнолыг дэмжиж, Газын зурваст үй олноор нь xядлага xийж байгаа Израилийг эсэргүүцэж байгаагаа илэрxийлсэн жагсаал цуглаан болоx нь иxэсч улмаар цагдаа нартай мөргөлдөxөд xүрч байгаа талаар эx сурвалжууд мэдээлж байна.
Мөн түүнчлэн Колумбын иx сургуулийн оюутнууд майxан барьж суулт xийсэн бөгөөд 100 гаруй оюутнуудыг аль xэдийн баривчилжээ.
Тус улсын Сенат саяxан Израильд 26 тэрбум долларын зэр зэвсгийн тусламж үзүүлxийг xуульчлан баталсан бөгөөд уг xуулийн төсөлд ерөнxийлөгч Жо Байден гарын үсэг зураx ёстой. Нөгөө талаасаа Палестины тусгаар тогтнолыг дэмжигчдээс гадна АНУ-ын зарим иргэд болон иргэний нийгмийн байгууллагууд нь Сенатын уг xуулийн төслийг эсэргүүцэж татвар төлөгчдийн мөнгийг ямар ч xэрэгцээгүй юманд зарцуулж байна гэж үзэн шүүмжлэгсэд ч бий.
Эx Сурвалж: Arirang News