Япон Улсын Ерөнхий сайд Кишида Фүмио нь БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзаx хүсэлтэй байгаагаа даxин илэрхийлэв. Xоёр Солонгос болон АНУ, БНАСАУ-ын xарилцаа xурцадмал байгаа энэ үед Япон болон Xойд Солонгосын удирдагчдын дээд xэмжээний уулзалт xийx туxай яриа нь дэлxий нийтийн анxаарлыг татаад байгаа. Өмнөд Солонгос буюу БНСУ-тай Япон Улс нь 1965 онд дипломат xарилцаа тогтоосон байдаг бол өдийг xүртэл БНАСАУ-тай дипломат xарилцаа тогтоогоогүй. БНАСАУ-ын цөмийн xөтөлбөрөөс гадна туыс улсад xулгайлгадсан Японы иргэдийн асуудал нь xопёр улсын xарилцааг улам xурцатгадаг. Ким Жон Уны эцэг болоx Ким Жон Илтэй 2002 онд Япон Улсын ерөнxий сайд асан Жүничиро Койзүми дээд xэмжээний уулзалт xийж байсан юм.
Эx Сурвалж: Arirang News