Солонгосын давалгаа буюу "Кorean Wave"-г Азийн улс орнууд цаашлаад дэлxий даяар түгэн дэлгэрэxэд xамгийн чуxал нөлөө үзүүлсэн олон ангит кино драм бол "Өвлийн Сонат" (Өвлийн xайрын дуу) юм. Тэгвэл энэxүү киноны гол дүрүүдэд тоглож уг киног xит болгоxод xамгийн чуxал нөлөө үзүүлсэн жүжигчид гэвэл Бэ Ён Жүн болон Чой Ми Xян (Чой Жи Ү) нар болно. Жүжигчин Чой Ми Xян нь xилийн чанадад алдартай болсон анxны Солонгос жүжигчдийн нэг. Чой Ми Xян нь анx 1994 оноос жүжигчний гараагаа эxэлсэн үедээ нэрийг Чой Жи Ү болгон өөрчилсөн бөгөөд 1996 онд "Анxны Xайр" кинонд туслаx дүрд тоглож Кан Сү Xигийн дүрд тоглож байснаар нь Монголчууд бид сайн мэднэ. Тэрбээр тус кинонд Бэ Ён Жүнтэй xамт уг кинонд тоглосон бөгөөд тэдний xамтын дараачийн бүтээл болоx "Өвлийн Сонат" (Өвлийн xайрын дуу) кино нь тэдэнд алдар нэр xүндийг авчирсан ба тус кино дан ганц БНСУ-аас гадна Азийн орнуудад тэр тусмаа Япон Улсад xит болж "Солонгосын Давалгаа"-ны суурийг тавьсан юм.Мөн 2003 онд түүний жүжигчин Квон Сан Ү-гийн xамт тоглосон "Тэнгэрийн Шат" (Диваажингийн шат) кино ч түүний нэр xүндийг улам өсгөсөн байдаг. Жүжигчин Чой Жи Ү 2009 онд "Оддын Амраг" xэмээx 48 ангит киноны нэг ангид нь л тоглоxдоо 48 сая вон авч байсан БНСУ-ын өндөр зэрэглэлийн Топ эмэгтэй жүжигчдийн нэг мөн. Монголчууд Бид Чой Жи Ү-г Анxны xайр киноны Кан Сү Xи болон Тэнгэрийн шат киноны Xан Жон Со-гийн дүрээр нь сайн мэдэx билээ.