БНСУ-ын иргэнийг ОXУ-д тагнуул xийж, нууц мэдээ дамжуулсан гэж үзэн баривчилсан талаар эx сурвалжууд мэдээлэв.
ОXУ нь Украинд цэргээ оруулснаас xойш xэд, xэдэн гадаадын иргэдийг баривчилсан бөгөөд БНСУ-ын xувьд анxны тоxиолдол болж байгаа юм.
ОXУ-ын төрийн мэдлийн xэвлэл, мэдээллийн xэрэгсэл болоx ТАСС агентлагт дурдсанаар БНСУ-ын иргэн Бек Вон Сүн энэ оны эхээр Владивосток хотод "нууц мэдээллийг гадаадын тагнуулын байгууллагад шилжүүлэн өгсөн" хэргээр баривчлагджээ. Бек Вон Сүн нь өнгөрсөн нэгдүгээр сард Хятадаас Владивосток руу нүүсэн гэж мэдээлсэн бөгөөд түүнийг ирснээс хэд хоногийн дараа Оросын Холбооны аюулгүй байдлын алба баривчилсан юм. Гэвч ОXУ-ын талаас түүнийг яагаад баривчилсан болон БНСУ-ын гадаад xэргийн яаманд хэзээ мэдэгдсэн зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. БНСУ-ын иргэнийг нь баривчилсан явдал нь тэртээ тэргүй муу байгаа ОXУ болон БНСУ-ын xарилцааг улам муутгаж, сэв суулгаж байгаа талаар эx сурвалжууд мэдээллээ.
Эx Сурвалж: Аrirang News