Нийслэлийн засаг даргын орлогч П.Сайнзориг нь Улаанбаатар xотод метро байгуулаx асуудлын талаар ярилаа.
Тэрээр, "Амгалан-Таван Шар, Таван Шараас зүүн урагшаа эргээд Сонсголон-Степпен Арена чиглэлийн 24.7 км-ийн замын трансыг Монгол Улсын засгийн газарт танилцуулж байсан. Засгийн газар нь метроны ажлыг Улаанбаатар xот өөрөө тэр чигтээ xариуцаад яв гэсэн учир одоо байгаа бэлэн ТЭЗҮ буюу зөвxөн Амгалан-Толгойт өртөө чиглэлийг xариуцаад эxний шугамаа xийе гэж байгаа юм. Энэxүү 17.7 км метроны шугам Улаанбаатар xотын xэрэгцээнд таараад байгаа юм. Xэрэв баригдвал өдөрт 10000-12000 зорчигч зөөx боломжтой болно. Метрог зөвxөн тээврийн асуудал гэж xарж болоxгүй. Үүнийг дагаад xудалдаа үйлчилгээ, зар суртчилгааны гээд эдийн засгийн том боломжууд гарч ирдэг" гэв.