Засгийн газар болон УИХ-ын гишүүд төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -73 кг-ын жинд Монголын хоёр тамирчин медалийн тавцанд гарахаар болов.
ДАШТ-ий хүрэл медальт Лавжаргалын Анхзаяа шигшээ барилдаанд АНУ-ын тамирчин Жек Ёнезукаг хөмрөх мэхээр буулган авч, Их дуулга ангиллын тэмцээнд анх удаа түрүүллээ.
Тэрбээр өмнөх жилийн Улаанбаатар Их дуулгаас хүрэл медалийг гардаж байсан бол энэ удаа амжилтаа ахиулаад аварга болж байна.
Харин Жек Ёнезука болон Болгарын Виктор Скерлев нар Их дуулга ангиллын анхны медалиа гардлаа.
Тэгвэл өнгөрсөн оны Улаанбаатар Их дуулга тэмцээний аварга Одгэрэлийн Уранбаярын хувьд, өрсөлдөгч бөхөө торгуулиар буулган авч хүрэл медаль хүртсэн юм.













