ХААН Банк нь бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан бизнесээ амжилттай удирдан зохион байгуулахад шаардлагатай олон талт ур чадвар, мэдлэг олгох зорилгоор сургалт үйлчилгээг тасралтгүй үзүүлдэг билээ.
2024 онд жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулсан “Хамтын өсөлт” болон “Ногоон бизнес” сургалт, хөтөлбөрт хамтарч ажиллах, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, мэргэжлийн зөвлөхийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд албан бичгийг [email protected] хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл, мэдээллийг авна уу.
Материалыг 2024 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл [email protected] хаягаар хүлээн авах ба зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэнэ.