А.Навальныйгийн эхнэр Юлия Навальная нөхрөө нас барсан мэдээ гарсны дараа олон нийтэд мэдээлэл өглөө. Түүний хэлсэн онцлох үгсийг та бүхэнд хүргэе.
“Оросын төрийн хэвлэлүүдээс гаргаж байгаа энэ аймшигт мэдээнд би итгэх ёстой эсэхээ хэлж мэдэхгүй байна. Бид Путин болон түүний засгийн газарт итгэж болохгүй. Тэд үргэлж худлаа ярьдаг. Энэ мэдээг сонссоныхоо дараа би шууд ийшээ ирэх үү, хүүхдүүд дээрээ очих уу гэж бодсон. Гэхдээ Алексей байсан бол наашаа ирэх сонголтыг л хийх байсан. Тиймээс би энд зогсож байна. В.Путин хийсэн бүхэндээ хариугаа заавал төлөх болно. Тэр өдөр удахгүй ирнэ” гэжээ.
А.Навальныйгийн ээж Людмила Навальная хүүтэйгээ 2-р сарын 12-нд уулзсан, зүв зүгээр, эрүүл байсан гэж мэдээлээд байсан юм. Түүний ээж хүүгээ нас барсан гэдэгт мөн итгэхгүй байгаа талаараа фэйсбүүк хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.