Сэтгүүлч Н.Өнөрцэцэг цагдан хоригдоод 64 хоноод байна. Түүнийг хорих хугацааг нэмж 30 хоногоор сунгасан тул суллагдах хугацаа нь болоогүй, мөн цаашид сунгах үгүй нь тодорхойгүй байгаа билээ.
Тэгвэл сэтгүүлч Н.Өнөрцэцэг өмгөөлөгчөөрөө дамжуулан ард иргэдээсээ чин сэтгэлийн дэм хүсжээ.
Өмгөөлөгч П.Эрхэмбаяр: "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Монголын ард түмэндээ хандаж өмгөөлөгчөөрөө дамжуулан нэгэн хүсэлтийг уламжилж байна. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн сэтгэл зүй өдрөөс өдөрт дордож байгаа учраас сэтгүүлчдийг дэмждэг, Зарим.мн сайтыг дэмждэг та бүхнийг ил захидал илгээж чин сэтгэлийн дэм үзүүлэхийг хүсэж байна. Сэтгүүлч хүн олон нийтийн төлөө дуугардаг шигээ олон нийтээс дэмжлэг авч, урамшин ажилладаг билээ. Ялангуяа сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувьд олон нийтийнхээ дэмжлэгтэйгээр нийгмийн цөөнгүй асуудлыг хөндөж, үр дүнд хүргэж байсныг уншигч, үзэгч та бүхэн андахгүй сайн мэднэ. Чин сэтгэлийн үгээ Зариг.мн-ий редакц болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн албан ёсны сошиал хаяг руу дамжуулан хүргэх боломжтой. Торны цаана үр хүүхдэдээ санаа зовнин суугаа Н.Өнөрцэцэг сэтгүүлч та бүхний чин сэтгэлийн үгийн хариу болгож ил захидал мөн илгээх болно" гэлээ.