Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны 02-р сарын 06-ны 20 цагаас 02-р сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад хэсгээр багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -37…-42 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -29…-34 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -17…-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -20…-25 градус, бусад нутгаар -23…-28 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -25…-30 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Ерөө голын хөндийгөөр -18…-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -11…-13 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29…-31 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
2024 оны 02 дугаар сарын 08-наас 2024 оны 02 дугаар сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
8, 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 9-нд Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун хэсгээр, 10-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно.
Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 4-9 метр, 9, 11-нд Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор, 10-нд говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -34…-39 градус, өдөртөө -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -2…-7 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -18…-23 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн байна.
10, 11-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.