Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын хаан III Чарльз хорт хавдартай гэж оношлогджээ. Өдгөө 75 настай III Чарльз хааны түрүү булчирхай томорсон тухай эх сурвалжууд хэд хоногийн өмнө мэдээлж байсан. Харин түүнд түрүү булчирхайн эмчилгээ хийж байх үеэр хорт хавдрыг нь илрүүлсэн байна.
Одоогоор III Чарльз хаан ямар төрлийн хорт хавдар туссан болохыг олонд ил болгоогүй байгаа ч энэ нь түрүү булчирхайн хорт хавдар биш болохыг мэдэгдээд байна.
Мөн III Чарльз хаан даваа гарагаас эхлэн хорт хавдрын эсрэг эмчилгээнд хамрагдаж эхэлсэн бөгөөд эмчлүүлж байх хугацаандаа олон нийтийн үйл ажиллагаанд хамрагдахгүй ажээ.
Түүнчлэн хорт хавдар хэддүгээр шатандаа байгаа болохыг албаныхан ил болгоогүй ч “Хаан Чарльз эмчилгээ нь сайн явагдана гэж итгэл дүүрэн байгаа” гэх тайлбарыг Букингемийн ордноос өгсөн байна.