Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын түүхэнд анх удаа “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь Английн SKYTRAX олон улсын судалгаа үнэлгээний байгууллагаас дэлхийд нэр хүндтэй “4 од” зэрэглэлийн нисэх буудал үнэлгээг авлаа.
Их Британи улсын Лондон хотод төвтэй Скайтракс олон улсын cудалгаа, үнэлгээний байгууллага нь 1989 онд байгуулагдсан бөгөөд терминалын дизайн, зорчигч үйлчлүүлэгчид рүү чиглэсэн нисэх буудлын бүтээгдэхүүн үйлчилгээ, засвар үйлчилгээ, цэвэр тухтай орчин, харилцаа хандлага зэрэг 800 гаруй нарийвчилсан чанарын үзүүлэлт тус бүрээр шинжилгээ хийж, 1-ээс 5 оноогоор үнэлгээ хийдэг.
Энэхүү "4 од" зэрэглэлийг хангаснаар Франкфурт, Сидней, Лондонгийн Хитроу зэрэг нисэх буудлуудын эгнээнд нэгдэж байна.