ОХУ-ын уран гулгагч Камила Валиевагийн шинжилгээнээс Триметазидин илэрсэн тул 2021 оны 12-р сарын 25-наас хойш авсан түүний бүх шагналыг хурааж, хүчингүйд тооцохоор болжээ. Ингэснээр 2022 оны Бээжингийн өвлийн олимпоос ОХУ-ын уран гулгагчдын багийн төрөлд авсан алтан медалийг мөнгөн медаль авсан АНУ-ын багт шилжүүлэхээр боллоо. Триметазидин нь сэргээшийн төрөлд багтдаг бөгөөд хориотой эмийн тоонд ордог байна.
Камила тухайн үед 15 настай байсан бол өдгөө 17 настай ба цааш 19 нас хүртлээ олон улсын тэмцээнд оролцож чадахгүй болж байна. Түүний эрхийг дөрвөн жил хассан ба хориг нь 2025 оны 12-р сарын 25 хүртэл үргэлжлэх аж. Бээжингийн өвлийн олимпын үеэр түүнийг сэргээш хэрэглэсэн байж болзошгүй гэх мэдээлэл гарсан байсан тул эхний гурван байрны эздэд медалийг нь гардуулаагүй байжээ. ОХУ-ын хувьд энэ шийдвэрийг таатай хүлээж аваагүй. Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ шийдвэрийг улс төрийн шинжтэй гэж үзэн шүүмжилж байна.