
УИХ-ын гишүүн О.Номинчимэг тэргүүтэй гишүүд “Тамхины хяналтын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн бариад буй. Тэгвэл уг хуультай холбоотой зарим гишүүд лоббидож байна. Улсынхаа ирээдүй хойч үе болсон хүүхэд багачуудынхаа төлөө дуу хоолойгоо өргөн нэгдэж, тэдний эрүүл мэндийг хамгаалахгүй, “хуулийг гацааж” буй талаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хэрэв хууль маань батлагдвал сургууль орчмын бүсэд электрон тамхи зарахыг, дотор орчинд татахыг хориглоно. Янжуур тамхи шиг тамхи татдаг цэгт л очиж татдаг болно
Электрон тамхи ямар ч хуулийн зохицуулалт байхгүй, татвар төлдөггүй. Харин энэ хууль батлагдсанаар сургуулийн орчинд 500метр дотор зарахгүй. Хэмжээ хязгаартай болно. Хэдэн жил энэ тамхийг тасралтгүй рекламдсаар байгаад хүүхэд, багачуудыг дам тамхидалтанд өртүүлж байна. Мөн электрон тамхи бол маш хортой зүйл. Хэрэглээг нь багасгамаар байна. Цаашлаад энэ хууль батлагдвал янжуур тамхины үнэ өсөх хэрэгтэй, электрон тамхинд татвар ногдуулах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Өнөөдөр утаат болон электрон тамхи Монголд аль аль нь аюултай түвшинд хүрчихээд байхад энэ хуулийг батлахгүй хойшлуулж буй нь харамсалтай.
Ажлын хэсэг хуралдахаасаа хуралдаагүй нь олон. Хуралдахаараа дандаа хэрүүлээр эхэлдэг. Веб хортой байхад яагаад татваргүй байгаад буйг бид онцолж байна. Өргөн бариад 1 жил боллоо. Ажлын хэсэг байгуулагдаад 1 жил болж байна. Хангалттай судалгаа, шинжилгээнүүд хийсэн.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: “Нас баралтын 30 хувь нь тамхи, энэ төрлийн бүтээгдэхүүнээс үүдэлтэй байдгийг эрүүл мэндийн байгууллагууд нь судалгаагаар гаргаад ирчихсэн.
Австрали, Англи, Гондуррас тэргүүтэй 54 улс электрон тамхийг хуулиараа хориглодог. БНХАУ өөрсдөө энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг ч дотооддоо худалдаалахгүй. Харин гадагшаа экспортоор худалдан борлуулдаг.
Хүүхдүүдийн нүднээс далд цэгээр худалдаалмаар байна. Амт, үнэрийг нь хоригломоор байна. Олны танил хүмүүс электрон тамхийг маш их хэрэглэж, бүр хаалттай орчинд буюу Төрийн ордонд ч татсан тохиолдлууд байдаг.
Энэ хуулийн эсрэг лоббидоод байгаа Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг нээлттэйгээр бид зарлах болно. Гадаад улсад бид очоод нэг тамхийг худалдаж авах их үнэтэй. Гэтэл эсрэгээрээ манайд хямд үнэ өртөгтэй байдаг.
Гэвч Монголчууд бид үр хүүхэд багачуудаа гадны улс орон шиг яагаад хамгаалж, тэдний эрүүл мэндийн төлөө нэгдэж болдоггүй юм. Тэгэхээр энэ хуулийг “битгий гацаагаач” гэж хэлмээр байна” гэв.
Дэлгэрэнгүй шууд дамжуулалт үзэх линк:








