Сутай хайрхны төрийн тахилга долоодугаар сарын 24-нд болно

“Лос Анжелес-2028” олимпын наадмын эрхийн оноо олгох эхний тэмцээн болох Улаанбаатар Их дуулгын -66 кг-ын жинд Японы тамирчин, 2025 оны дэлхийн аварга Такэши Такэока аваргалав.
Тэрбээр шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин Рамазан Абдулаевийг үүрэх мэхээр ялсан юм. Тэгвэл гурван жилийн өмнөх Улаанбаатар Их дуулгаас хүрэл медаль хүртэж байсан Рамазан Абдулаев амжилтаа ахиулж мөнгөн медаль хүртлээ.
ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк, Азербайжаны Низами Имрановт дийлдэж, медалиас мултарав. Низами Имрановийн хувьд, Их дуулгын анхны медалиа гардсан. Харин Өмнөд Солонгосын Ким Чан-Ён Их дуулга тэмцээний хоёр дахь медалиа гардсан нь энэ боллоо.











