Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хавдар судлалын үндэсний төвөөс өнөөдөр 2023 оны хавдрын нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Өнгөрсөн онд тус эмнэлгийн амбулаторийн үзлэг 146 хувиар өссөн байна. Ингэхдээ хавдрын 7244 шинэ тохиолдол бүртгэгдсэн аж. Эдгээр тохиолдлын 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон байна. Харин хавдрын оношоор 4556 хүн нас баржээ. Нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай.
Мөн манай улс нийт хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт эрэмбэлэгджээ.