ОХУ-ын Владивосток хотод томоохон дэлбэрэлт болсны улмаас 200 гаруй орон сууцны цахилгаан тасалдсан байна. Хот доторх хоёр цахилгаан станцад гал гарсны улмаас энэхүү дэлбэрэлт болсон байна.
Владивосток хотод үйл ажиллагаа эрхэлдэг ДРСК гэх эрчим хүчний компаниас өгсөн мэдээллээр Борисенко дүүргийн Загородная гэх станцад хоёр трансформатор унтарсан гэсэн. Ослын газарт ОХУ-ын Онцгой байдлын гал сөнөөгчдийн бригад болон цахилгааны инженерүүд ирж, хариу арга хэмжээг түргэн шуурхай авч хэрэгжүүлсэн байна.
Цахилгаан станцуудад гал гарсан шалтгаан одоогоор тодорхойгүй хэвээр байгаа. Зарим шинжээч, ажиглагчид үүнийг Украины агаарын довтолгоо байж магадгүй гэж таамаглаж байна. Учир нь Владивосток хотын дэлбэрэлтийн өмнөхөн ОХУ-ын хамгийн том газрын тос боловрсуулагч хувьцаат компани болох Новатекийн Усьт Луга гэх түлш боловсруулах, экспортлох терминалд дэлбэрэлт болсон юм. Тус терминал нь Новатек компанийн Балтын тэнгисээрх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн, байгалийн хийн экспортын дийлэнхийг хариуцдаг, тун чухал байгууламж аж.
Гэхдээ Украины зэвсэгт хүчнээс ямар нэгэн мэдэгдэл албан ёсоор одоогоор хийгээгүй байгаа юм. Сүүлийн үед ОХУ болон Украин аль аль нь нэг нэгнийхээ дэд бүтцийн байгууламжуудад цохилт өгөх тактик баримталж байгааг шинжээчид хэлж байна.