ГССҮТ түүний харьяа Түлэнхийн төвд ослын үеэр гэмтсэн нийт 10 хүн хэвтэн эмчлүүлж буй тухай Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэллээ.
Тэрээр, “Гурван хүний биеийн байдал маш хүнд байна. Биеийнх нь 80-90 хувь түлэгдсэн. Хоёр иргэний биеийн 35-45 хувь түлэгдсэн. Таван иргэний биеийн 18-25 хувь нь түлэгдсэн хүндэвтэр, эмчилгээ хийгдэж байна.
Эрүүл мэндийн салбар байгууллагууд эм, тарианы нөөцийг гаргаж байгаа, тасарсан асуудал гараагүй байна.Галд өртсөн 60 айлын орон сууцны тодорхой иргэдийг 13 дугаар хорооллын "Күүпер" зочид буудал байршуулсан. Эдгээр иргэдэд сэтгэл санааг нь тайвшруулах эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх гурван баг ажиллаж байгаа.Долоон оператор эрүүл мэндийн 119 дугаараар зөвлөгөө өгч байна" гэв.