Монгол Улс хиймэл оюун ухааны Үндэсний стратегиа зарлана
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 16 дугаар хорооны “Бэлх”-ийн 5 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 01.19-ний өдрийн 00:35 цагт ОБЕГ хүлээн авчээ.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын 3х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Ц /48 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг Цагдаагийн байгуллагад шилжүүлэн өгчээ.
Цахилгааны аюулгүй байдлыг хангах, зориулалтын бус аргаар тээврийн хэрэгслийг халаахгүй байх, угаар мэдрэгчийг зөв байрлуулах зэргээр гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдыг хамгаалахыг сэрэмжлүүллээ.