Skip to content
Нийтэлсэн:
Админ 2024.01.15 18:00
Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан. Учир нь, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болсон. Тус барилдааны хоёрын даваанд улсын заан Б.Серик, сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа түүний шанаа нь дээр дарж боссон нь олны шүүмжлэлд өртөөд байсан. Тэрээр өнгөрсөн бямба гарагийн барилдаанаар зургаа дахь удаагаа хөлийн цэцээр ажиллаж, шийтгэл нь дууссан аж. Өөрийн цахим хуудастаа “Алдар хүндийг 20 жил хичээн байж босгодог. Харин унахдаа тулбал таван минут л хангалттай. Зургаан барилдааны турш хөлийн цэц хийж үзлээ. Бас л чанга ажил байна. 600 гаруй сумын заан энд тэнд тачигнаад уран, хурдан, шуурхай юм. Тэднийг нүд салгахгүй харах ч бас чанга шүү. Цэц, засуулын ажил ямар хэцүү вэ гэдгийг ойлгосон зургаан барилдаан байлаа. Хэдэн жилийн дараа нутгийнхаа наадамд хөлийн цэц хийх туршлагатай болсон” хэмээсэн байв.
Go to Top