Б.Ариунзул Чөлөөт бөхийн U17 насны ангиллын дэлхийн аварга боллоо

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны долдугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор өнөөдрөөс эхлэн олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээ 2-5 дахин нэмэгдэж байна.
Одоогийн мөрдөж буй Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 103 дугаар тогтоолоор суудлын автомашинаас 1,000 төгрөг, ачааны автомашинаас ангиллаас нь хамаарч 2,000-10,000 төгрөгийн төлбөр авдаг байжээ. Харин шинэчилсэн тогтоолын төслөөр төлбөрийг дараах байдлаар тогтоохоор тусгасан байна. Үүнд:
- 12 хүртэл хүний суудалтай автомашин – 5,000 төгрөг
- 12-24 хүний суудалтай автобус – 8,000 төгрөг
- 24-өөс дээш хүний суудалтай автобус – 12,000 төгрөг
- 2 тэнхлэгтэй, 3.5 тонн хүртэлх ачааны автомашин – 10,000 төгрөг
- 2 тэнхлэгтэй, 3.5-18 тонн хүртэлх ачааны автомашин – 12,000 төгрөг
- 3 тэнхлэгтэй, 18 тонн хүртэлх – 14,000 төгрөг
- 3 тэнхлэгтэй, 18-25 тонн хүртэлх – 16,000 төгрөг
- 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонн хүртэлх – 18,000 төгрөг
- 4 болон түүнээс дээш тэнхлэгтэй, 25 тонноос дээш – 20,000 төгрөг
- Механизм – 20,000 төгрөг
- Мотоцикл – 2,000 төгрөг
Энэхүү зохицуулалтад Алтанбулаг–Улаанбаатар–Замын-Үүд чиглэлийн олон улсын авто зам болон аймгуудыг холбосон улсын чанартай хатуу хучилттай бүх авто замууд хамрагдана.







