Учраа бөхөө тохойлдсон Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх наймдугаар сард болох барилдаануудыг танилцууллаа. Тус холбооны мэдэгдсэнээр ирэх сард 11 барилдаан болох нь ээ. Тодруулбал,
- Наймдугаар сарын 01-02-нд: Баян-Өлгий, Ховд аймгийн баяр наадам
- Наймдугаар сарын 04-нд: Хархорин хотын нээлт, Эрдэм шинжилгээний хуралд зориулсан бөхийн барилдаан /Хархорин суманд/
- Наймдугаар сарын 06-07-нд: Ховд аймгийн Дарви сумын ЕБС-ийн түүхт 100 жилийн ойн баяр наадам
- Наймдугаар сарын 07-08-нд: Энержи Ресурс ХК-ийн баяр наадам /Өмнөговь, Цогтцэций суманд/
- Наймдугаар сарын 08-нд: Монголын төмөр замчдын баяр наадам /Хонхорт өртөөнд/
- Наймдугаар сарын 08-нд: Даян аварга цолны мялаалга наадам /Сэлэнгэ, Сүхбаатар хот/
- Наймдугаар сарын 08-нд: Монгол улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадам /Хүй долоо Монгол наадам цогцолборт/
- Наймдугаар сарын 06-08-нд: Ховд аймгийн Дөргөн сумын түүхт 70 жилийн ойн баяр наадам
- Наймдугаар сарын 13-15-нд: Ховд аймгийн Буянт сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам
- Наймдугаар сарын 21-нд: Нүүдэлчин соёлын фестивалд зориулсан үндэсний бөхийн барилдаан /Монгол наадам цогцолборт/
- Наймдугаар сарын 28-нд: Хилчин спорт хорооны 80 жилийн ойд зориулсан 128 бөхийн барилдаан /Монгол бөхийн өргөө/
Мөн наймдугаар сарын 17-ны 11:40 цагт Үндэсний Их баяр наадмын долоогийн даваанд тунаж Улсын заан цол хүртсэн Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Д.Алтанцоожид Бридж корпорацаас Жимини авто машин гардуулах юм байна.








