ТАНИЛЦ: Цахилгаан түр хязгаарлах газрууд

Казахстан улсын тамирчин Елена Рыбакина газрын теннисний Их Дуулгын US Open тэмцээний финалд Беларусын тамирчин Арина Соболенког 6:4, 5:7, 6:2 онооны харьцаатайгаар хожжээ.
Москва хотоос гаралтай, 27 настай Елена Рыбакина нь 2018 оноос хойш Казахстан улсын нэрийн өмнөөс тоглож байгаа тамирчин юм. Тэрээр өмнө нь 2022 онд Уимблдонд, энэ оны 1-р сард Australian Open тэмцээнд түрүүлсэн ба US Open тэмцээний аварга болсноор Их Дуулгын гурван тэмцээнд түрүүлсэн амжилттай болжээ.
US Open тэмцээний өмнөхөн Е.Рыбакина эмэгтэй теннисчдийн холбооны чансааг тэргүүлсэн юм. Е.Рыбакинагаас өмнө тус чансааг Арина Соболенко 100 гаруй долоо хоногийн турш тэргүүлжээ.
US Open










