
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргаа нүүрсний болон хийн цахилгаан станцуудын хүлэмжийн хий ялгаруулалтад тогтоосон хязгаарлалтыг цуцалжээ.
АНУ дэлхийн дулаарлын гол шалтгаан болох хүлэмжийн хий ялгаруулалтаар БНХАУ-ын араас дэлхийд хоёрт бичигддэг билээ. Америкийн эрчим хүчний салбар тус улсын агаарт ялгаруулдаг хүлэмжийн хийн 25 хувийг дангаараа эзэлдэг ба жилд дунджаар 1.5 тэрбум тонн нүүрстөрөгчийн давхар ислийг агаарт хаядаг байна.
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг Жо Байдены засаг захиргааны тогтоосон хязгаарлалтыг цуцалснаар 310 тэрбум ам.доллар хэмнэж, эрчим хүчний үнийг буулгана хэмээн мэдэгджээ.
НҮБ-ын судалгаагаар нүүрс болон байгалийн хий нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж буй гол хүчин зүйлс бөгөөд Америкийн байгаль орчныг хамгаалах байгууллагууд АНУ-ын эрх баригчдын гаргасан шийдвэрийн төлөөсийг америкчууд эрүүл мэндээрээ төлөх болно хэмээн шүүмжилжээ.
BBC










