Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс хөдөө гэр лүүгээ явахаар замд гараад автомашин нь цасанд суусны улмаас дөрвөн хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Үүний хоёр нь хүүхэд байсан байна. Машинд таван хүн зорчиж явсан бөгөөд нэг нь эмнэлэгт хүргэгдсэн, одоогоор биеийн байдал хүнд байгаа аж.
Осгосон, угаартсан эсэх ослын шалтгаан нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мэргэжлийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг ажиллаж байна гэж мэдэгдлээ. Иймд нэн шаардлагагүй тохиолдолд хол замд гарахгүй, бага насны хүүхдийг замд авч явахгүй байх, УЦУОШТ, ОБГ, Цагдаагийн газар зэрэг мэргэжлийн байгууллагуудын өгч буй мэдээ мэдээллийг сайтар хүлээн авч, дагаж мөрдөхийг онцгойлон анхаарууллаа.