Нийслэл, аймгийн удирдлагын ажлыг иргэд, ААН-ийн ачааллыг бууруулснаар дүгнэнэ

Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга” тэмцээний -90 кг-ын жинд “Парис-2024” олимпын наадмын мөнгө, ДАШТ-ий алт, хүрэл медальт Санширо Мүрао аваргалав. Тэрбээр шигшээ барилдаанд даралтаар ялсан.
Их дуулга ангиллын тэмцээнд ес дэх удаагаа түрүүлсэн Санширо Мүрао “Лос-Анжелес 2028” олимпын наадамд аварга болох зорилготой байгаа гэлээ.
Харин энэ оны Азийн АШТ-д түрүүлээд ирсэн Өмнөд Солонгосын тамирчин Ким Жон-Хүүн Их дуулга ангиллын тэмцээнээс иж бүрдэл медальтай боллоо.
Хүрэл медалийн эзэн Борис Рутович Их дуулга ангиллын хоёр дахь, Мурад Фатиев Их дуулга ангиллын тэмцээнээс 8 дахь медалиа гардаж байна.









