Скандинавын бүс нутаг орчим агаарын хэм хоёр дахь өдрөө үргэлжлэн – 40 хэмд хүрч, Шведийн Лапланд хотод сүүлийн 25 жилд байгаагүй хүйтэн нэгдүгээр сард бүртгэгдсэн талаар Шведийн “TT” мэдээллийн агентлаг мэдээллээ.
Копенгаген, Дани-Европ зэрэг бүс нутгуудад өнгөрсөн лхагва гарагт цаг агаарын эрс тэс уур амьсгалын үзэгдэл болж, хэт хүйтний давалгаатай зэрэгцсэн цасан шуурга Скандинавын тээврийг саатуулж, сургуулиудыг хаахад хүргэсэн бол баруун Европт хүчтэй салхи, аадар борооны улмаас үер бууж, нэг хүн амиа алджээ.
Нордикийн бүс нутагт мөн л энэ үеүдэд агаарын хэм -40 хэмд хүрч хүйтэрч, нийт бүс нутгийн хэмжээнд тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцох боломжгүй болж, нисэх онгоцны үйлчилгээ болон олон тооны сургууль хаагдсан байна.
Сибирь болон Арктикийн бүс нутгаас орж ирсэн хүйтэн агаарын давалгаа мөн Оросын баруун хэсгийг бүрхэж, Москва болон бусад бүс нутагт агаарын хэм цельсийн -36 хэмд хүрч, нэгдүгээр сарын эхэн үеийн дундаж температураас -6 хэмээр нэмэгджээ. Москва, Санкт-Петербург болон бусад бүс нутгийн албаны хүмүүс цаг агаарын улбар шар өнгийн сэрэмжлүүлэг өгч, оршин суугчдыг эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлсэн байна.
Баруун Европын зарим хэсэгт шуурга болж, өмнө зүгт нойтон цас, бороо холилдон орсон бөгөөд Англи улсын хурдны замд зорчиж явсан тээврийн хэрэгсэл дээр мод унаснаас нэг иргэн амь насаа алджээ.
Эх сурвалж: ОБЕГ