
Хоёр Монгол гишүүнтэй Өмнөд Солонгосын охидын хамтлаг болох “Navillera” “Troy Entertainment”-аас “No limit” дуугаараа өнгөрсөн 2-р сарын 3-нд дэбютээ хийсэн.
Тус хамтлагийн Б.Энэрэл (Enny), Я.Эгшиглэн (Melody) нар нь Монгол гишүүд юм.



Б.Энэрэл хамтлагтаа гол хоолой болон туслах репперийн үүрэг гүйцэтгэдэг бол Я.Эгшиглэн гол хоолойн үүрэгтэй.
Үлдсэн хоёр гишүүн нь Солонгос охид бөгөөд тэдгээр нь Saya ба Rila нар юм.


Дэбют дуу “No limit” нь өнөөдрийн байдлаар Youtube 183.000 үзэлтийг аваад байна. 5-р сарын 28-нд өөрсдийн албан ёсны инстаграм хаягтаа Who is she? хэмээн сонирхол татахуйц зураг нийтэлсэн нь Navillera-ийн фэнүүдийн анхаарлыг татаад байсан.


Тэгвэл шинээр гишүүн нэмж байгаагаа 6-р сарын 1-ны өдөр зарлалаа.
Шинэ гишүүн Dahlia нь Солонгос иргэншилтэй. Хамтлаг дотроо репперийн үүргийг гүйцэтгэн ажиллана.
Ирэх 6-р сарын 10-нд 5 гишүүний бүрэлдэхүүнтэй цоо шинэ дүр төрхөөрөө эргэн ирэлт хийнэ.








