“Улаанбаатарын их дуулга”-д Монгол Улсаас дараах тамирчид оролцоно

Эверест уулын 7500 м өндөрт байрлах Camp 3 баазаас Эверестийн оргил руу өгсөх замдаа сураггүй алга болж, нас барсанд тооцогдож байсан Балбын шерпа Дава өнгөрсөн пүрэв гарагт 5364 м өндөрт байрлах Base Camp руу бууж иржээ.
Олон мянган метрийн өндөрт, нэмэлт хүчилтөрөгчгүй, амьд гарах боломжгүй нөхцөлд тэрээр бүхэл бүтэн 6 хонож, гараа хөлдөөснөөс өөр гэмтэл бэртэлгүйгээр бууж ирсэн нь гайхамшиг гэдгийг уулчид болон олон жилийн туршлагатай шерпа нар онцолж байна.
Энэ жил дэлхийн дээвэр Эверест уулын оргилд түүхэндээ хамгийн олон буюу нийт 1000 гаруй хүн гараад байна. Авиралтын улирал эхэлснээс хойш тус уулан дээр 5 хүн нас барсны 3 нь Балбын уулчид аж.
Эх сурвалж: BBC








