
Австралийн Сидней хотод DiDi такси үйлчилгээнд явдаг Монгол улсын иргэн, 50 настай Ёндонлодойгийн Амарбаясгаланг 17 настай охиныг хүчирхийлсэн хэргээр өнгөрсөн лхагва гарагт баривчилжээ.
Тэрээр өнгөрсөн мягмар гарагийн өглөө такси үйлчилгээ дуудсан хохирогч охиныг ажил руу нь хүргэж өгөх замдаа автомашинаа гэнэт зогсоож, арын суудалд зорчиж байсан охиныг хүчирхийлжээ.
Хэрэг явдал гарсны дараа Ё.Амарбаясгалан нь такси үйлчилгээгээ үзүүлсээр байсан ба түүнийг цагдаа нар лхагва гарагийн шөнө Сидней хотын олон улсын нисэх онгоцны буудал дээр зорчигч буулгаж байх үед нь баривчилжээ.
Цагдаа нар түүнийг Сурри Хиллзийн цагдаагийн хэлтэст аваачсан ба шунахай сэдэлтээр хүнийг өөрийнх нь хүсэл зоригийн эсрэг, хүчээр эрхшээлдээ оруулж, эрүүл мэндэд хохирол учруулсан, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгаж байгаа аж.
Эх сурвалж: News.com.au








