“Эрдэнэс Монгол” ХХК болон Цагдаа, дотоодын цэргийн байгууллага хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулснаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, агропаркийн бүтээн байгуулалт, байгаль орчны хамгаалал, экологийн боловсролыг дэмжих, уул уурхай, үйлдвэрлэл, тээвэр логистикийн төслүүдийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцов.
Мөн “Тавантолгой–Гашуунсухайт” чиглэлийн авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, дэвшилтэт технологид суурилсан хяналт, мониторингийн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү үйл явдал нь уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, байгаль орчны хамгаалал, үндэсний хэмжээний стратегийн төслүүдийн аюулгүй ажиллагааг хангахад хамтран ажиллах эрх зүйн болон зохион байгуулалтын суурийг бүрдүүлж байна.