Жеффри Эпштейн гэх эрхэм нь Америкийн энтертайнмент, бизнес, улс төрийн салбарын олон нэр хүндтэй хүмүүстэй ойр дотно байсан нэгэн. Гэвч тэрээр 2005 оноос шалгагдаж эхэлсэн ба насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт ашигласан гэх мэт олон хэрэгт холбогдож ял авсан байдаг. Хоригдсоноосоо хойш удалгүй хоригдож байсан өрөөндөө нас барсан байдалтай олдсон юм. Харин лхагва гарагт түүний шүүх хурлын 1000 гаруй хуудас бичиг баримт ил болсноор АНУ-д шуугиан дэгдээлээ.
Тодруулбал, ил болсон бичиг баримтад АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон, Их Британийн ханхүү Эндрью нарын нэр дурдагджээ. Түүнчлэн гэрч болох Сьюберг гэх бүсгүй дээрх хүмүүсийн талаар ноцтой мэдээллүүдийг хэлсэн байна.
Ирэх саруудад Эпштэйн ба түүний хамсаатнуудтай холбоотой бичиг баримтууд дэлгэгдсээр байх юм байна. Ингэснээр АНУ-ын нэр бүхий эрхмүүдийн хэрэг олон нийтэд ил боно гэдгийг америкийн хэвлэлүүд онцолж байна.
Эргэн сануулахад, Жеффри Эпштейний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байсан. Тухайлбал 2020 онд түүний найз бүсгүй Гислейн Максвеллыг гэмт хэргийн хамтрагч хэмээн тогтоож, 20 жилийн ял оноосон билээ.