ААН-үүдийн заавал бүрдүүлдэг 103 бүртгэлийг хүчингүй болголоо

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг эрүүгийн хуулийн 13.14 буюу илтэд худал мэдээлэл тараах хэмээн зүйл ангиар таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэхүү зүйл анги нь түүнийг цагдан хорих шаардлагагүй, таслан сэргийлэх шаардлагагүй ийм зүйл анги гэдгийг өмгөөлөгч нарын зүгээс тодотгож байгаа юм.
Дашрамд дурдахад иргэд, олон нийт Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг даруй суллаж, гадуур шалгах уриалгыг цахим орчинд өрнүүлээд байгаа. Мөн Олон улсын сэтгүүлчдийн холбооноос Н.Өнөрцэцэгийг суллахыг уриалсан юм.







