309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Цахиур-2023” уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.
Энэ жилийн “Цахиур” наадмын гран при шагналыг NTV телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг “Тэгээс тэг” нэвтрүүлгээрээ хүртэв.
Сэтгүүлч Б.Батцэцэг “Тэгээс тэг” нэвтрүүлгээрээ боловсролын зээлийн сангийн тэтгэлгийн талаар гурван цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн. Эдгээр нэвтрүүлгүүд нь боловсролын зээлийн сантай холбоотой олон буглаа, эргэлзээтэй, далд асуудлыг ил болгожээ.
Мөн тэрбээр “Тэгээс тэг” нэвтрүүлгээрээ амьтны эрх, эмийн чанарыг хөндсөн нь тодорхой үр дүнд хүрсээр байгаа юм.










