Арxангай аймгийн баг “Алтан Цом”-ын төлөө өрсөлдөx эрxээ авлаа
Жүдо бөхийн Анталиягийн Их дуулга тэмцээн Турк улсад үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр Монголын жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртлээ.
Токиогийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга тэрбээр өмнөх тойргуудад Францын Орландо Казорла, Гүржийн Лука Капаназе, Азербайжаны Нурлан Османов, Германы Игор Вандтке нарыг ялж, шигшээд шалгарсан. Улмаар аваргын төлөөх барилдаанд 2021 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Италийн Мануэль Ломбардод дийлдэн, мөнгөн медаль хүртлээ. Ц.Цогтбаатар өнгөрсөн жил дэлхийн аварга болсноосоо хойш анхны медалиа авч байгаа нь энэ.