Замын-Үүдийн авто замын боомтын ачаа тээврийн хэсэг уртасгасан цагаар ажиллана

Зуны цагийн хуваарьт шилжих тухай саналыг яамдаас ЗГХЭГ авч буй. Хэрвээ энэ санал дэмжигдвэл нэг цагаар урагшилна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нар мандаж, жаргаж буй цагтай тохируулж ажиллах нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлдөг гэж үздэг. Яамдаас санал авлаа. Стандарт, хэмжил зүйн газраас техникийн зохицуулалт хийхэд их хугацаа ордог юм байна. Яамдын саналыг үндэслэн тодорхой шийдвэр гаргана. Ямартай ч энэ жил зуны цагийн хуваарьт шилжихгүй” гэлээ.








