Зааныг давж, заан болсон Д.Алтанцоожийн цолны мялаалга наадам ирэх долоо хоногт болно

Цагаан сарын барилдаан Бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Барилдааны зургаагийн давааны оноолтыг сонирхуулъя.
Даян аварга Н.Батсуурь аймгийн арслан Я.Бумбаярыг
Улсын аварга О.Хангай улсын начин Д.Хүдэрбулгыг
Улсын заан Б.Бат-Өлзий улсын харцага Н.Золбоог амлалаа.
Улсын заан М.Лхагвагэрэл, улсын харцага Б.Зоригтбаатар нар хоорондоо туналаа. Өнгөрсөн жилийн наадамд М.Лхагвагэрэл, Б.Зоригтбаатар нар долоогийн даваанд барилдаж, М.Лхагвагэрэл даван, улсын заан цол хүртсэн юм.







