Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан болно
Өнөөдөр хүчит бөхийн нэгийн даваа эхэллээ. Даян аварга Н.Батсууриар манлайлуусан 256 бөхийн барилдаанд таван аварга, дөрвөн арслан, гурван гарьд цолтой гээд чансаа өндөр бөхчүүд зодоглож байна. Бөх сонирхогчдын анхаарлын төвд байсан Өвөрмонголын бөх С.Төмөрбаатар нэгийн даваанд Н.Батсуурь аваргатай барилдаж, өвдөг шороодлоо. Мөн улсын харцага Ц.Мөнхбаяр, Ц.Бямба-Отгон зэрэг өндөр цолтнууд уналаа.