Дүрвэгсэд…

Самар түүж байсан дөрвөн хүний нэг нь сураггүй алга болжээ. Тодруулбал, Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Асгат гэх газарт өчигдөр дөрвөн хүн самар түүж байснаас иргэн У-нь сураггүй болсон тухай дуудлага өнөөдөр Онцгой байдлын газарт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид тус аймгийн иргэн 25 настай У-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.







