НҮБ-ын зуучлалаар хийсэн экспортын хэлэлцээрийн дагуу үр тариа тээвэрлэж буй дайн эхэлснээс хойшх анхны хөлөг онгоц Украины Одесса боомтоос хөдөлжээ. Энэ нь Оросын түрэмгийллийн улмаас үүссэн дэлхийн хүнсний хангамжийн хямралыг намжааж чадна гэсэн итгэл найдвар төрүүлэхүйц чухал үйл явдал юм.
M/V Razoni нь Орос Украинд довтолгоо хийснээс хоёр хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 26-наас хойш Хар тэнгисийн чухал боомтыг орхисон анхны арилжааны хөлөг онгоц болж байна.
Уг хөлөг онгоц Ливаны Триполи боомт руу чиглэсэн бөгөөд ойролцоогоор 26,500 метрик тонн (29,000 гаруй америк тонн) эрдэнэ шиш болон буудай тээвэрлэж явааг НҮБ мэдэгдэв.
НҮБ, Туркийн зуучлалын дагуу долдугаар сард Орос, Украины төлөөлөгчид гарын үсэг зурсан үр тарианы экспортыг сэргээхэд тус дөхөм болсон үр дүнтэй хэлэлцээрийн дараа энэ аялал тохиож байна.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) зохицуулагч Саманта Пауэр өнгөрсөн долоо хоногт Одессагийн боомтод 20 сая тонн улаан буудай, эрдэнэ шиш гацсан талаар мэдэгдсэн.
Хэлэлцээрийн дагуу хөлөг онгоц орон нутгийн цагаар 15.00 цагийн орчимд Истанбулын эрэгт зангуугаа зоон зогсох аж. Харин Мягмар гарагийн орон нутгийн цагаар (ET 8:00) эцсийн цэг рүүгээ явахын өмнө шалгалтад орно.
Долдугаар сарын 23-нд байгуулсан гэрээ нь Украины далайн нисгэгчдийн тодорхойлсон маршрутын дагуу үр тариа, тосны үрийг аюулгүй нэвтрүүлэх үүднээс ачааны хөлөг онгоцыг Хар тэнгис дэх боомтоос гаргах, мөн Истанбул хотод буухыг зогсоох амлалт өгсөн юм.
Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тарианы нэмэлт тээвэрлэлт гарахгүй гэж Истанбул дахь Хамтарсан зохицуулах төв (JCC) мэдэгдэв. ХЗХ Украины үр тарианы экспортод хяналт тавих аж. Тус төвийн мэдээлснээр, цаашдын тээвэрлэлтийн огноо, цагийг боловсруулж байгаа бөгөөд эхний ачааг мягмар гарагт Истанбул хотод шалгалтаар явуулсны дараа л эцэслэх бололтой.
Украин, Орос хоёр дэлхийн хүнсний чухал нийлүүлэгчид юм. Жирийн үед Украин улс үйлдвэрлэсэн үр тарианыхаа дөрөвний гурвыг экспортолдог байжээ. Европын комиссын мэдээлснээр тус улсын экспортын 90 орчим хувь нь Хар тэнгисийн боомтуудаас далайгаар тээвэрлэгддэг байжээ.
Хэлэлцээрийн дагуу сар бүр 5 сая ам. тонн үр тариа экспортлох нь дайны өмнөх үеийнхтэй дүйцэхүйц тоо гэж НҮБ найдаж байгаа аж.
Эх сурвалж: CNN News