Танилц: Барилгын салбарын 100 жилийн ойн барилдаанд зодоглох 256 бөхийн нэрс

Тулгар төрийн 2231, Их Монгол улсын 816, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадамд 10 даван түрүүлсэн, улсын аварга Оргихын Хангай нэрэмжит бай шагналаа ЭХЭМҮТ-д хандивлахаар болжээ.
Тодруулбал, “Тоёота Сэйлс Монголиа” ХХК түрүү бөхөд жил бүр Тоёо маркийн автомашин бэлэглэдэг уламжлалтай. Тэгвэл энэ жилийн автомашины бай шагналын оронд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зөвлөх поликлиникийн тасгийг тохижуулахаар шийдвэрлэсэн байна. ЭХЭМҮТ-д хийж буй засварын ажлыг ирэх сарын сүүлчээр дуусган, хүлээлгэж өгөхөөр төлөвлөөд байна.










