Энэтхэг улс ирэх онд 1.4 тэрбум хүн амтай болж Хятадыг гүйцэж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох төлөвтэй байна гэж НҮБ-аас мэдээллээ.
Энэ оны арваннэгдүгээр сар гэхэд манай гаригт 8 тэрбум хүн амтай болно гэсэн тооцоолол гарчээ. Гэхдээ хүн амын өсөлт өмнөх шигээ хурдацтай биш байна.
Дэлхийн хүн амын өсөлт 1950 оноос хойших хамгийн удаашралтай үедээ байгаа юм. 2080-аад оны орчимд дээд цэгтээ хүрч, ойролцоогоор 10.4 тэрбумд хүрнэ гэж тооцоолжээ. Зарим хүн ам зүйчид дэлхийн хүн ам үүнээс ч эрт 10 тэрбумд хүрч магадгүй гэж үзэж байгаа аж.
Гэхдээ дэлхийн хүн ам жигд бус тэлж байна. Дараагийн 30 жилд болох хүн амын өсөлтийн талаас илүү хувь нь Ардчилсан Конго, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани зэрэг найман улсад л тохиох гэнэ.
Үүний зэрэгцээ, дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй эдийн засагтай орнуудад хүн амын бууралт аль хэдийн ажиглагдаж, төрөлтийн түвшин нэг эмэгтэйд ногдох 2.1 хүүхдээс багасч байгаа аж. Дэлхийн 61 орны хүн ам 2050 он гэхэд дор хаяж нэг хувиар буурна гэж НҮБ-ийн тайланд дурджээ.
Төрөлтийн түвшин дэлхийн хамгийн бага орнуудын нэг (эмэгтэй ногдох 1.15 хүүхэд) болох Хятад улс ирэх онд хүн ам нь урьд өмнө бодож байснаас хамаагүй эрт буурч эхэлнэ гэж мэдэгдлээ. Тус улс 2016 онд нэг хүүхдийн бодлогоос татгалзаж, хосуудад хоёр ба түүнээс дээш хүүхэд төрүүлэх урамшуулал нэвтрүүлсэн ч үр дүнгээ өгөхгүй байгаа юм.
Энэтхэгийн хүн ам өссөөр байвал дэлхийн хамгийн олон хүн амтай улс болох Хятадыг гүйцэх нь гарцаагүй.
Төрөлтийн түвшин дэлхий даяар буурч байна, тэр ч байтугай хүн ам нэмэгдэж байгаа олон оронд ч гэсэн. Учир нь өмнөх үеийнхэн өргөжин тэлж байгаа ч эцэг эхээсээ буюу өмнөх үеийнхнээсээ цөөн хүүхэдтэй болж байгаа гэсэн үг юм.
Хүн амын өсөлт нь анагаах ухаан, шинжлэх ухааны хөгжилд ихээхэн ач тустай байдаг аж. Харамсалтай нь өнөөгийн дэлхийд илүү олон хүүхэд насанд хүрч, илүү олон насанд хүрэгчид хөгширч байна. Энэ хэв маяг цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна. 2050 он гэхэд дэлхийн дундаж наслалт 77.2 орчим жил болно.
Энэ загвар нь дэлхийн 65 ба түүнээс дээш насны хүн амын эзлэх хувь энэ онд 10 хувь байсан бол 2050 онд 16 хувь болж өсөх төлөвтэй байна гэсэн үг юм. Хөгшчүүдийн дийлэнх нь Зүүн Ази, Баруун Европын зарим орнуудад тэгш бус байх ажээ.
Эх сурвалж: BBC News