Элон Маск Твиттер платформыг худалдан авах 44 тэрбум ам.долларын гэрээгээ цуцалж байгаагаа мэдэгдээд, ингэх болсон шалтгаанаа тус компани платформ дээрх хуурамч эсвэл спам дансны талаар мэдээлэл өгөөгүйтэй холбоотой гэв.
Баасан гарагт Аюулгүй байдал, солилцооны комисст (SEC) мэдүүлэхдээ Маскийн өмгөөлөгчид Твиттер дэх эдгээр дансны талаарх мэдээлэл авах олон хүсэлтэд хариу өгөхөөс татгалзсан талаар мэдэгджээ.
"Заримдаа Твиттерийнхэн Эло Маскыг үл тоомсорлодог. Тэд Элон Маскийн хүсэлтэд заримдаа үндэслэлгүй гэсэн шалтгаанаар татгалзаж, эсвэл бүрэн бус, ашиглах боломжгүй мэдээлэл өгдөг" гэж SEC-ийн мэдүүлэгт бисэн байна.
Тус компанийн ТУЗ-ийн дарга Брет Тэйлор баасан гарагийн орой твиттер хуудсандаа “Твиттерийн зөвлөл Элон Масктай тохиролцсон үнэ болон нөхцлөөр бол гүйлгээг хаах үүрэг хүлээсэн. Элон Масктай болбоотой асуудал болон нэгдэх гэрээг хэрэгжүүлэхийн тулд хуулийн дагуу арга хэмжээ авахаар төлөвлөж байна" хэмээн жиргэжээ.
Хэлэлцээрийн нөхцлөөр Теслагийн гүйцэтгэх захирал Элон Маск гүйлгээгээ дуусгаагүй тохиолдолд 1 тэрбум ам.долларын хураамж төлөх үүрэг хүлээсэн аж.
Дөрөвдүгээр сард уг платформыг Маск руу 44 тэрбум ам.доллараар худалдах тухай тус компанийн зөвлөл санал нэгтэй зөвшөөрч, платформынхоо үг хэлэх эрх чөлөө, ташаа мэдээлэлтэй холбоотой маргаан, асуултыг үүсгэсэн билээ.
Гэрээ цуцлагдаж магадгүй болсон нь дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болон хамгийн нөлөө бүхий платформ хоёрын хооронд өрнөж буй хамгийн сүүлийн дуулиан бололтой.
Худалдах, худалдах авах тухай яригдаж эхэлсэн цагаас хойш үүссэн асуудлууд, дуулиан шуугианы ихэнх хэсэг нь Твиттерт өрнөсөн бөгөөд 95 сая гаруй дагагчтай тус платформийг хэрэглэгчдийнхээ үг хэлэх эрх чөлөөний платформ болох боломжоо хангаж чадахгүй байна гэж харамсаж байна хэмээн Элон Маск шүүмжилж байв.
Өнгөрсөн сард Твиттерийнхэн Элон Маскт өдөр бүрийн хэдэн зуун сая жиргээний мэдээллийн агуулах болох "галын үүр" рүү нэвтрэхийг зөвшөөрсөн юм.
Эх сурвалж: Aljazeera