Их Британийн Ерөнхий сайд огцорно гэдгээ гэнэт зарласан ч ирэх саруудад албан тушаалдаа үлдэнэ гэж найдаж байгаагаа илэрхийлэв.
Парламентын гишүүдийн олонх суулт зарласны дараа Борис Жонсон Ерөнхий сайдын албан тушаалаа гэнэт орхисон нь Их Британийн улс төр дэх хамгийн их хагарал, үймээн самуунтай үеүүдийн нэг дууссаныг илтгэж байна хэмээн шинжээчид дүгнэж буй.
Борис Жонсон Пүрэв гарагт Даунинг Стритийн гадаа үг хэлэхдээ сайд нарыг огцрохыг шаардан хандсанд буруутгасан хэдий ч алдаа гаргасандаа харамсаж байгаагаа ямар нэгэн байдлаар илэрхийлээгүй байна.
Жонсон пүрэв гаригийн үдээс хойш шинээр байгуулагдсан түр засгийн газрын танхимд шинэ удирдагчид албан тушаалаа шилжүүлэхээс өмнө томоохон бодлого, татварын шийдвэр эсвэл бусад чиглэлийн өөрчлөлт хийхгүй гэж мэдэгдэв.
Гуравхан жил үргэлжилсэн түүний Ерөнхий сайдын албан тушаал нь Ковидийн гамшигт хямралд дарагдаж, ёс зүйн хоёр зөвлөх нь огцорсон гэх бараан тодотголтой байгаа юм.
Борис Жонсон хамт ажиллагсдынхаа түүнийг огцруулах шийдвэрийг "хачирхалтай" хэмээн нэрлэж, тэднийг сүргийн сэтгэлгээнд автсан гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Тэрээр “Сүүлийн хэдэн өдөр бид ийм их үүрэг гүйцэтгэж, ийм өргөн эрх мэдэлтэй байхдаа санал асуулгад хэдхэн оноогоор хоцорч байхад Засгийн газраа солих нь хачирхалтай зүйл гэж би хамт олондоо итгүүлэхийг хичээсэн" гээд "Бид Вестминстерийн байдлаас харсанчлан, сүргийн зөн совин хүчтэй бөгөөд сүрэг хөдөлж байвал л хөдөлдөг” гэсэн байна.
Огцорч буй талаараа мэдэгдэх үеэрээ Борис Жонсон 2019 оны бүх нийтийн сонгуульд нам нь ялсан "гайхалтай бүрэн эрх" болон коронавирусын эсрэг вакцин нэвтрүүлэх, Brexit-ийн хэлэлцээр зэрэг бодлогыг шинжтэй зүйлсийг онцлон тэмдэглэв.
Борис Жонсоныг огцрохыг шаардсан хүмүүсийн тоо парламентад л гэхэд 50 давж, хоёр хоногийн өмнө канцлераар томилогдсон Надхим Захави хүртэл түүнийг огцруулахыг олон нийтэд уриалсан юм.
Олон британичууд Жонсоныг ийм удаан байлгасанд гайхаж буйгаа илэрхийлцгээжээ. Түүнийг Ковид-19-тэй холбоотой дүрэм журмыг үл тоомсорлон цэнгээнд оролцсноос хойш огцрохыг дахин дахин шаардах болсон билээ.
Жонсон тахлын түгжрэлийн үеэр өөрийн оффис болон оршин суугаа газартаа үдэшлэгт оролцсон төдийгүй бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаж байсан холбоотныг нь өндөр албан тушаалд томилсон гэхчилэн түүнтэй холбоотой сөрөг дуулиан дэндүү олон болсон.
Гудамжинд нэгэн эмэгтэй сэтгүүлчдэд ярихдаа "Тэр аймшигтай Ерөнхий сайд байсан, бидний урьд өмнө харж байгаагүй муу Ерөнхий сайд байсан" гэжээ.
Түүнийг албан тушаалаа нэн даруй орхихыг уриалж байсан ч Жонсон түүнийг орлох хүн ирэх хүртэл Ерөнхий сайдын албан тушаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Консерватив намын нэр дэвшигчдийн хүрээ энэ сарын сүүл гэхэд улам нарийсч, эцсийн санал хураалт есдүгээр сараас хойш явагдах төлөвтэй байна гэж мэдээлж байна. Зарим консерваторууд үүнийг хурдасгахыг уриалж байгаа аж.
Эх сурвалж: The Guardian