Хонгконг хотыг Британичууд Хятадад буцааж өгсний 25 жилийн ой тохиолдуулан Хятадын дарга Ши Жиньпин 2020 оны нэгдүгээр сард тахал дэгдсэнээс хойш эх газрын Хятадаас гадуурх анхны айлчлалаараа тус хотод хийж байна.
Тэрбээр хамгийн сүүлд 2017 онд Хонконгт 20 жилийн ойн үеэр айлчилж байсан юм. Энэ жил түүнийг омикроны дэгдэлттэй холбоотойгоор айлчлалаа цуцлах байх гэж шинжээчид таамаглаж байлаа.
Их Британи Хонгконгийг БНХАУ-д хүлээлгэн өгсөн өдрөөр өмнө нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагддаг байсан ч 2020 онд Аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш эсэргүүцэгчдийн амыг хааж, дахин ийм жагсаал гараагүй гэдэг.
БНХАУ-ын дарга Ши Жинпинь пүрэв гарагт өндөр хурдны галт тэргээр Хонконгод ирэхэд нь ажлаа хүлээлгэн өгч буй гүйцэтгэх захирал Кэрри Лам угтаж авсан байна. Тэрбээр ноён Си-тэй уулзахаасаа өмнө Ковидийн хорио цээрийн дэглэмд албан тушаалынхаа сүүлчийн өдрийг өнгөрөөжээ.
Бээжингийн өсөн нэмэгдэж буй эрх мэдэл нь Хонгконг дахь эрх чөлөөг аажим аажмаар бууруулж, ардчиллыг дэмжигч хамгийн том эсэргүүцлийн жагсаалыг өдөөсөн зургаан жилийн турш Хонгконгийг удирдан чиглүүлсэн Ламын үед Цагдаагийн газрын даргаар ажиллаж асан Жон Ли-д Гүйцэтгэх захирлын албан тушаал шилжиж буй аж.
Бээжинг дэмжигч хатуу удирдагч гэгддэг Ли өрсөлдөөнгүй сонгуулиар дээд албан тушаалд хүрсэн нь Хятад улс эцсийн эцэст үйл явцыг бүрэн ардчилсан болгоно гэсэн амлалтаасаа буцсан явдал болсон. Энэ нь Хонгконгчуудын хувьд эрх чөлөөний ухралт болж байгаа гэхэд хилсдэхгүй.
Дэлхийн ихэнх хэсэг нээгдэж байгаа ч Хонгконг эдийн засгийн хохирол амссан ч эх газрын Хятад вирусыг дарах гэж тууштай бодлого баримталж буй гэсэн шалтгаанаар “Тэг Ковид”-ын дүрмийг баримтлаж байгаа билээ.
Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд Хонконгийн эрх баригчид мөн адил эсэргүүцэгчдийг дарах арга хэмжээ авах нь нэмэгдсээр байна. Энэхүү өргөн цар хүрээтэй хуульд тусгаар тогтнолыг дэмжих, урвуулах, гадаадын хүчинтэй мөргөлдөх зэрэг аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцож, бүх насаар нь хорих ял оноодог.
Хонгконг-т зөвхөн Бээжингийн зөвшөөрөгдсөн нэр дэвшигчид л орон нутгийн сонгуульд өрсөлдөх боломжтой болж, ардчиллыг дэмжигч олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл хаагдаж, үг хэлэх эрх чөлөө хязгаарлагдаар байна.
Хонконг ирэх 50 жилийн хугацаанд цуглаан хийх эрх чөлөө, бие даасан шүүхийг баталгаажуулсан "нэг улс, хоёр систем" гэсэн өвөрмөц зарчмаар захирагдахаар тохиролцсон.
Гэвч шүүмжлэгчид үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хонконгийн шүүхийн бие даасан байдлыг бууруулж, эрх баригчдад аливаа эсэргүүцлийг таслан зогсоох боломжийг олгосон нь энэхүү амлалттай зөрчилдөж байна гэж шүүмжилдэг.
Хонгконг дахь Британийн сүүлчийн амбан захирагч Крис Паттен саяхан өгсөн ярилцлагадаа хотын өөрчлөлтийг хараад "зүрх эмтэрч байна" хэмээн хэлжээ. Тэрбээр "1997 оноос хойшх 10 жилийн хугацаанд, магадгүй арай урт хугацаанд бүх зүйл тийм ч муу байгаагүй гэж хэлэх нь зөв байх. Гэвч тэр үеэс хойш доошоо орсон нь зарим талаараа Ши дарга болон түүний хамтрагчид Хонгконг яг юуг илэрхийлж байгаагаас айсантай холбоотой” гэжээ.
99 жилийн түрээсийн гэрээ дуусч Их Британичууд Хонгконгийг БНХАУ-д хүлээлгэн өгсөн өдрөөр буюу өнөөдөр хотын хэмжээнд ёслолын арга хэмжээ зохион байгуулагдах бөгөөд Виктория боомтоос ёслолын буудлага хийдэг уламжлалтай.
Эх сурвалж: BBC News