Өнгөрсөн тавдугаар сард агаар мандлын хүлэмжийн хий – CO2-ын хэмжээ аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 50 хувиар их байсан нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх түгшүүрийг нэмэгдүүллээ.
Өнгөрсөн тавдугаар сард агаар мандалд нүүрсхүчлийн хийн агууламж аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс 50 хувиар их байсан нь дэлхий дээр дөрвөн сая орчим жилийн турш ажиглагдаагүй хэмжээнд хүрсэн гэдгийг АНУ-ын цаг уурын агентлаг мэдэгдэв.
Агаар мандалд нүүрсхүчлийн хийн хэмжээ 420 сая хувь (ppm)-ийн босгыг давсан гэж Далай, агаар мандлын үндэсний захиргаа (NOAA) мэдэгдэв. PPM нь агаар мандлын бохирдлыг тодорхойлоход хэрэглэгддэг хэмжлийн нэгж юм.
Өнгөрсөн тавдугаар сард ханш 419ppm байсан бол 2020 онд 417ppm байсан.
Хүн төрөлхтний хайхрамжгүй үйлдлийн улмаас үүссэн дэлхийн дулаарал, ялангуяа чулуужсан түлш ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, тээвэр, цемент үйлдвэрлэх, тэр ч байтугай ой модыг устгах зэрэг нь шинэ дээд цэгт хүргэж байна гэж Далай, агаар мандлын үндэсний захиргаа мэдэгдсэн юм.
CO2 нь дулааныг барьж, аажмаар дэлхийн дулаарлыг үүсгэдэг хүлэмжийн хий юм. Энэ нь олон мянган жилийн турш агаар мандал, далайд үлддэг онцлогтой, хох нөлөө ихтэй хий юм.
Хүлэмжийн хийн дулаарлын нөлөө нь аль хэдийн эрс үр дагаварт хүргэж байна гэж Далай, агаар мандлын үндэсний захиргаанаас онцлоод, халууны давалгаа, ган гачиг, гал түймэр, үер зэрэг олон үр дагаварт хүргэж байгааг хэлжээ.
Хэмжилтийг Галт уулын өндөрт байрлах Хавайн Мауна Лоа ажиглалтын төвд хийсэн бөгөөд энэ нь орон нутгийн бохирдлын нөлөөнөөс зайлсхийх боломжийг олгодог гэнэ.
Аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө CO2-ын түвшин ойролцоогоор 280ppm-д тогтвортой байсан бөгөөд энэ нь үйлдвэржилтээс өмнөх хүн төрөлхтний соёл иргэншлийн 6000 орчим жилийн турш хадгалагдаж байсан хэмжээ аж.
Эх сурвалж: aljazeera