309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 42 тохиолдол шинээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 21 нь Улаанбаатар хотод, 21 нь орон нутагт бүртгэгдсэн, нас баралт бүртгэгдээгүй. Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 224 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 494 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.
Эмнэлэгт байгаа иргэдийн 11 нь нэн хүнд, 58 нь хүнд, 148 нь хүндэвтэр, долоо нь хөнгөн оноштой байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.












