309 дэх эхийн алтан амийг аварсан гавьяат эмч Ч.Мөнхбаярыг БГД-ийн удирдлагууд хүлээн авлаа

Нийслэлийн 97-р сургуулийн захирал Б.Алтанцэцэг өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгчээ.
Энэ талаар тэрбээр цахим хуудсандаа “Ажлаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өглөө. Дэмжин тусалж, хамтран ажилласан бүх хүмүүст баярлалаа” хэмээн мэдээлсэн байна.
Эргэн сануулахад, өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд тус сургуулийн бага ангийн багш Л.Цэрэнбадам сурагчдаа гар хүрсэн гэх асуудал үүссэн юм.
Сурагчийн эцэг, эх гомдол гаргасан бөгөөд энэ явдлын дараа тухайн багш ажлаа хүлээлгэн өгсөн юм.










