Ядуурлын түвшин өндөртэй бүс нутгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд жилд 30 тэрбум фунт стерлинг зарцуулдаг гэдгээ Их Британийн эрх баригчид тайлагналаа.
Английн "ядуус"-ын хорооллуудын халдварт өвчин туссан оршин суугчдад тус улс жилд бараг 30 тэрбум фунт стерлингийн хохирол учруулдаг, учир нь эдгээр хүмүүс их өвдөж, эрт нас бардаг гэж тайланд дурджээ.
Хойд хэсгийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Холбооны (NHSA) шинжээчид эдгээр бүс нутагт эрүүл мэндийг сайжруулж, орон нутгийн иргэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах боломжтой бол эдийн засаг ийм хэмжээгээр өснө гэж тооцоолжээ.
Өнгөрсөн пүрэв гаригийн тайланд “Ерөнхий сайд Борис Жонсон Английн хамгийн ядуу, хамгийн баян бүс нутгийг тэгшитгэх амлалтаа биелүүлэхэд тулгарч буй сорилтуудын цар хүрээ”-г онцолжээ.
Тайлангийн ахлах удирдагч, Манчестерийн их сургуулийн эрүүл мэндийн эдийн засгийн ухааны багш, доктор Люк Манфорд "ядуусын хороололд амьдарч буй хүмүүсийн эрүүл мэнд бусад хэсэгт амьдардаг хүмүүсийн эрүүл мэндээс хамаагүй дор байна" гэдгийг онцлон дурдсан байна.
Тус тайланд таргалалт, уушгины эмгэг, цусны даралт ихсэх, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал болон бусад өвчний түвшин улсын дунджаас хамаагүй өндөр байгааг харуулж байна. Энэ нь тэнд байгаа хүмүүсийн дундаж наслалт "эрүүл наслалт" багатай, мөн богино наслалттай байдаг тул амьдралынхаа туршид бусад хүмүүстэй харьцуулахад бүтээмж багатай гэсэн үг юм.
Жишээлбэл, хамгийн ядуу бүс нутгийн эрэгтэйчүүд Английн бусад эрчүүдээс дунджаар 3.7 жилээр эрт нас бардаг бол эмэгтэйчүүд 3 жилээр бага насалдаг байна.
Энэ үзүүлэлт нь тэдний ажиллах чадварыг хязгаарладаг нь эдийн засагт ч мөн сөргөөр нөлөөлдөг аж. Хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүс Англид хамгийн урт цагаар ажилладаг гэнэ. Тэд долоо хоногт дунджаар 36.9 цагийг ажилдаа зарцуулдаг нь бусад газрынхаас илүү гэсэн үг. Харамсалтай нь урт цагаар ажилласан ч авдаг цалин нь бага, ажилгүйдэл ихтэй бүсэд амьдардаг нь цалингийн хэмжээ бага байхад нөлөөлдөг байж болзошгүй.
Хөдөлмөрийн чадварыг хязгаарласан эрүүл мэндийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн дөнгөж 47 хувь нь ажил эрхэлдэг. Мөн орлогын хомсдол ихтэй бүс нутгуудад эрүүл мэндийн байдал муу байдаг. Жишээлбэл, зүүн хойд зүгийн Хартлпул хотод хөдөлмөрийн насны хүмүүсийн 21 хувь нь хөдөлмөрийн чадвараа хязгаарласан ажилтай байдаг бол Лондонгийн Хиллингдон хотод 11 хувьтай байна.
Тиймээс эрх баригчдыг эрүүл мэндийн тэгш бус байдлыг анхаарч, бага орлоготой гэр бүлүүдэд амьжиргааны өртөг нэмэгдэж буйг даван туулахад нь туслах шаардлагатай байгааг тайланг гаргасан судлаачид онцолжээ.