Шүүгч Айеша Малик Пакистан улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй анхны эмэгтэй шүүгч боллоо. Тэрээр хүчингийн хэргийн хохирогчдыг онгон байсан эсэхийг шалгахыг хориглосон шийдвэр гаргасан бөгөөд улсынхаа шүүх засаглалд шинэчлэл авчрах хүнээр нэрлэгдсэн нэгэн юм.
Түүнийг Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй явдлыг зарим хуульчид эсэргүүцэж, хэрэв Айеша Малик Дээд шүүхэд нэгдвэл ажил хаяна гэсэн сүрдүүлэг хүртэл хийжээ.
Шүүгч Айеша Малик Дээд шүүхэд нэр дэвшиж байгаа энэ алхмыг хуульчид болон иргэний нийгмийн идэвхтнүүд Пакистан дахь жендэрийн тэгш байдлын төлөөх тэмцлийг тодорхойлох мөч гэж сайшааж байна.
Парламентын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга Малика Бохари үүнийг "шүүхийн шилэн тааз хагарлаа" гэж нэрлэжээ.
Энэ жил 55 настай Айеша Маликын томилгоог Пакистаны Ерөнхий шүүгч Гулзар Ахмед дэмжсэн бөгөөд одоо парламентын зөвлөлд орж баталгаажуулах л үлджээ. Өнгөрсөн жил есөн хүний бүрэлдэхүүнтэй комисс түүнийг Дээд шүүх хуралд томилохоос татгалзсан ч энэ удаад шүүх бүрэлдэхүүн таван саналын эсрэг дөрвөн саналаар түүнийг дэмжсэн байна.
Исламабад дахь хуульч Иман Мазари-Хазир хэлэхдээ: Өмнө нь эмэгтэйчүүд тус тусын Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллахыг хориглодог байсан бөгөөд өнөөг хүртэл манай дээд шүүхэд нэг ч эмэгтэй байгаагүй нь үүнийг харуулж байна. Хуулийн салбарт хүйсээр ялгаварлах гүн гүнзгий харгис үзэл байдаг хэмээн тодорхойлжээ.
Малик өнгөрсөн жил хүчингийн гэмт хэргээс амьд гарсан эмэгтэйчүүдийн онгон байдлын шинжилгээг хориглосон нь түүний карьерт нөлөөлсөн чухал шийдвэр болсон юм. "Хүчингийн хэргийн хохирогчийн онгон эсэхийг шалгах нь яллагдагч болон бэлгийн хүчирхийллийн хэрэг явдалд анхаарлаа төвлөрүүлэхийн оронд хохирогчийг сэжиглэх зорилгоор ашигладаг доромжлол юм" гэж Айеша Малик мэдэгдэж байв.
Дижитал эрхийн хуульч, хүний эрхийн төлөө тэмцэгч Айеша Маликын эцэг Нигат Малик "Дээд шүүхийн шүүгчээр охиныг маань томилсон нь манай шүүхийн тогтолцооны түүхэн алхам. Пакистан улс байгуулагдсанаас хойш дээд шүүхэд эмэгтэй хүн анх удаа суудалтай болж байгаа төдийгүй бусад эмэгтэйчүүдийн хувьд хууль эрх зүйн салбарт эцэс төгсгөлгүй боломжийг нээж өгч байна" гэж хэлжээ.
"Жендерт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг байнга гардаг тус улсад дээд шүүхэд илүү олон эмэгтэйчүүд оролцдог байх нь илүү өргөн хүрээтэй шүүхийн тогтолцоонд дэм нөлөө үзүүлнэ гэж найдаж байна" гэж Нигат Малик хэлснийг хэвлэлүүд дамжуулсан юм.